Альфа дээр амьдрал, итгэл, найдвар болон Есүсийн талаар хуваалцаарай

Альфа гэж юу вэ?

Альфа бол хүмүүс найз нөхдөө урьж Есүсийн тухай яриа өрнүүлэх орон зай, соёлыг бий болгоход хэрэглэгддэг чуулганы материал юм. Альфаг бараг бүх газарт – чуулганы танхимаас эхлээд ресторан, кофе шоп, сургууль, гэр, ажлын байран дээр, дэлхий даяарх бүх соёл уламжлалтай Христэд итгэгчид танхимаар болон цахимаар хийдэг бөгөөд зочид болон чуулганы итгэгчдийн уур амьсгалд гайхалтай урт хугацааны нөлөөг үзүүлдэг.


Дэлхийн 140 гаруй улс оронд, 100 гаруй хэл дээр нийт 25 сая гаруй хүмүүс Альфад оролцоод байна.

Альфа уулзалт ямар байдаг вэ?

Нөхөрлөл

Хэсэг найзууд хоол идэнгээ цугларсан ч бай эсвэл арай богинохон цахим уулзалт ч бай хамтдаа нөхөрлөх цаг бол хамгийн чухал юм. Альфа дээрч ялгаагүй билээ.

Уулзалт бүр хоорондоо холбогдож, амарч стресээ тайлангаа, найз нөхөрлөлийг бий болгох цагаас эхэлдэг.

Кино

Альфа нь хүн бүрт тохиромжтой бөгөөд харилцан яриа өрнүүлэх зорилготой бүтээгдсэн. Зочид хамтдаа амьдрал, итгэлийн томоохон асуудлуудыг судалж, Христитгэлийн талаарх “Есүс гэж хэн бэ?”, “Яагаад, эсвэл хэрхэн залбирдаг вэ?”, мөн “Бурхан биднийг хэрхэн хөтөлдөг вэ?” гэх мэт асуултуудыг хөндөн ярилцах боломж бүрддэг.

Кино контентуудыг сонирхох >

Хэлэлцүүлэг

Энэ бол шударга, найрсаг, нээлттэй орчинд бусдын үзэл бодлыг сонсож, мөн өөрийн үзэл бодлоо илэрхийлэх боломж юм.

Альфагийн хамгийн чухал хэсгүүдийн нэг: Уулзалт бүрийн сэдэвтэй холбогдуулж өөрийн санал бодлоо хуваалцах, жижиг бүлгээр хэлэлцэх боломжтой цаг. Заавал юм хэлэх үүрэг байхгүй, хэлэх боломжгүй зүйл ч гэж байхгүй.



Альфа хийх 3 төрөл

Биеэр/Танхимаар

Сүм чуулган, кафе, хорих байгууламж, сургууль, гэртээ гээд хүмүүс цугларах хаана ч Альфа хийх боломжтой.

Та бүхэн хамтдаа хоол идэнгээ Альфа Кино Цувралаа хамтдаа үзэж, ширээ тойрч суугаад аюулгүй, үнэн сэтгэлийн яриа өрнүүлэх боломжтой.

Цахим

Альфа цахимаар адилхан үр дүнтэй гэдгийг та мэдэх үү? COVID-19 хүртэл Альфа бүгд биеэр хийгдэж байсан. Одоо дэлхийн өнцөг булан бүрт байгаа сүм чуулганууд янз бүрийн шалтгааны улмаас биечлэн уулзаж чадахгүй хүмүүст зориулж Alpha-г цахимаар хийж байна.

Цахим Альфа-н талаар илүү ихийг мэдэж аваарай >

Хосолсон

Альфа дасан зохицох чадвартай. Нөхцөл байдал өөрчлөгдөхөд та өөрөө болон зочиддоо хялбархан цахим шилжилт хийх боломжтой гэдэгт бүрэн итгэлтэйгээр Альфа-г биеэр/танхимаар эхлүүлэх боломжтой.

Сайнмэдээ 100% үнэгүй. Альфа ч адил!

Альфа хийхэд бэлэн үү?

Skip to content