Альфа бол хүмүүс цахимаар эсвэл биечлэн амьдрал, итгэл үнэмшил, утга учрын талаар чөлөөтэй ярилцаж болох аюулгүй, шударга орон зайг бий болгодог интерактив цуврал уулзалт юм.




Альфа бол амьдралын утга учир болон Христитгэлийн талаар сонирхож, асуулт асууж, өөрйин үзэл бодлоо чөлөөтэй хуваалцахыг хүсч буй хүн бүхэнд зориулсан орчин юм. Альфа үнэ төлбөргүй бөгөөд хүн бүрт нээлттэй.. 

Юу байх вэ?

Нөхөрлөл

Уулзаж хоол идэнгээ эсвэл уух зүйлтэйгээ цахимаар ч бай уулзалт бүр хоорондоо холбогдож, амарч, найз нөхөрлөлийг бий болгох цагаас эхэлдэг.

Кино

Альфа нь харилцан яриаг өдөөх зорилготой бүтээгдсэн. Зочид хамтдаа амьдрал, итгэлийн томоохон асуудлуудыг судалж, “Есүс гэж хэн бэ?”, “Яагаад, эсвэл хэрхэн залбирдаг вэ?”, мөн “Бурхан биднийг хэрхэн хөтөлдөг вэ?” гэх мэт асуултуудыг хөнддөг.

Хэлэлцүүлэг

Альфагийн хамгийн чухал хэсгүүдийн нэг: сэдвийн талаар санал бодлоо хуваалцах, жижиг бүлгээр хэлэлцэх боломж. Заавал юм хэлэх үүрэг байхгүй, хэлэх боломжгүй зүйл ч байхгүй.

Өөрт ойр Альфаг ол

Альфа дэлхий даяар хийгддэг. Таны ойролцоо хийгдэх Альфа-г доороос хайгаарай. Альфа үнэгүй, дарамтгүй, мөн хэрэв та эхний уулзалтын дараа дахин ирэхгүй гэж шийдвэл араас чинь хөөцөлдөхгүй. Альфа ихэвчлэн 9-12 долоо хоног үргэлжилдэг.




Холбоо барих

Түгээмэл асуултууд

Альфа хэнд зориулагдсан бэ?

Альфа бол шударгаар ярилцах хүсэлтэй хүн бүрт зориулагдсан. Таны гарал үүсэл, түүх, итгэл үнэмшил хамаагүй. Таныг урьж байна.

Альфа дээр юу болдог вэ?

Альфа бүр өөр боловч үндсэн элементүүд ижил хэвээр байна. Найзалж нөхөрлөх цаг бий, тэр нь хамт хооллох, хөнгөн зууш идэнгээ, эсвэл уух юмтайгаа Zoom-ээр уулзах байж болно. Тэгээд бид хамтдаа кино үзэж, тэрний дараагаар чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд тэр цагт та юу гэж бодож байгаагаа хуваалцаж болно.

Та хүссэнээрээ их, эсвэл бага ярьж болно, ямар нэг хязгаарлалт гэж үгүй.

Альфа ямар үнэтэй вэ?

Альфа үнэ төлбөргүй!

Альфа хэр удаан үргэлжлэх вэ?

Альфа бол ихэвчлэн 9-11 долоо хоног үргэлжилдэг цуврал уулзалт юм. Гэсэн  ч та эхний уулзалтад ирж үзээд цаашид танд тохирох эсэхийг шийдэж болно. Ямар ч дарамтгүй.

Альфа-д хэрхэн бүртгүүлэх вэ?

Альфа-д бүртгүүлэхдээ дээрх “Альфа ол” хэсгийг ашиглаж, эсвэл холбоо барих хэсгийг ашиглаарай, ингэснээр Альфа Монгол баг танд хамгийн сайн танд ойр Альфатай холбож өгөх боломжтой болно.

Skip to content