Амьдрал, итгэл, найдвар ба Есүсийг бусадтай хуваалцая

Хүмүүс итгэл найдвар, зорилго, утга учрыг эрэлхийлсээр байна. Альфад өгсөн бэлэг нь хэн нэгэнд Есүстэй харилцах харилцаагаар дамжуулан эдгээрийг олоход тусална.

Сайн мэдээний бэлгийг өгөх нь

Бид Альфаг үнэгүй өгдөг, учир нь Сүм чуулган эерэг өөрчлөлтийн хурдасгуур гэдэгт бид итгэдэг бөгөөд биелэлээ олоход учрах саадуудыг арилгахыг хүсч байна. Дэлхий даяарх чуулганы ахлагчид Альфа цуврал, багийн сургалтын материалуудад цахимаар хандаж Альфаг хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх арга барилд суралцах боломжтой бөгөөд зочдод ч Альфа үнэ төлбөргүй байдаг. Энэ бүхэн биеллээ олоход сүм чуулган хүмүүст Есүстэй учрах илүү их боломжоор хангадаг.

Альфа нь бүхэлдээ сайнмэдээг түгээх гал халуун хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийн сайн дурын хандиваар санхүүждэг. Бидэнтэй хамтран сайнмэдээгээр өөрчлөгдөж буй хүмүүсийн амьдралыг хамтдаа харахыг хүсч байна.

Яагаад сар бүр хандив өгөх вэ?

Бидний ажил жил бүр дэлхийн олон мянган сүм чуулганууд Альфагаа хийхэд нь тусалдаг. Сар бүрийн хандив нь бидэнд тэднийг сургаж бэлтгэх боломжийг нээдэг бөгөөд тэд орон нутагтаа Альфа хийж, Есүсийн сайнмэдээг үнэ төлбөргүй сонсох боломжийг бусдад олгох боломжийг олгодог.

‘Иймээс та нар яв, бүх үндэстнийг дагалдуулагтун, Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээ’

МАТАЙ 28:19

Миний өгсөн хандив юунд зориулагдах вэ?

Шинэ контент бүтээхэд

Чуулганыг дэмжих зорилгоор удирдагчид, Альфа хөтөч болон туслагчдад зориулсан контент, шинэ сургалтуудыг хөгжүүлж байна. Энэ нь хөтөлбөрийнхөө хүрээнд ашиглах илүү олон дэмжих материалуудаар чуулгануудаа хангах зорилготой.

Сургалт & Манлайлагчдыг бэлтгэхэд

Ажилтнуудаа чадавхижуулж, тэд Чуулгануудтай ажиллаж, сургалтуудаар хангаснаар үр дүнтэй Альфа хийгддэг. Мөн нутгийн пасторууд, сайн дурын багуудтай хамтран бусдыг сургах, дэмжих, урамшуулах болон залбирлын үйлчлэлүүд үүнд багтана.

Байгууллагын чадавхийг нэмэгдүүлэх

Нөөц бололцоогоо хамгийн сайн удирдан чиглүүлэхийн тулд Бидний бүхий л ажлыг манай дотоод болон бүсийн нэгдсэн баг хамт олон хүмүүс дэмжиж ажилладаг. Энэ нь Чуулганууддаа цахимаар болон биечлэн үйлчлэх бидний чадавхи, үр нөлөөг нэмэгдүүлдэг.

Альфад хандивлан, чуулганууд олон сая хүнд хүрч, хүмүүст Есүстэй харилцах хувийн харилцаатай болоход нь туслаарай. Таны хандив Ази Номхон далайн бүс нутагт Альфагийн өсөлтийг дэмжихэд зориулагдах болно.

Холбоо барих

Хэрэв та хандив, бэлгийнхээ талаар бидэнтэй ярилцахыг хүсвэл бид таны санал хүсэлтийг сонсоход таатай байх болно. Бидэнд [email protected] хаягаар имэйл илгээх боломжтой.

Альфа Интернэшнл нь Их Британийн Тусламжийн байгууллагын хуулиар зохицуулагддаг бөгөөд Fundraising Regulator-д бүртгэлтэй.
Бид хөрөнгө босгох арга барил, хөрөнгө босголтын амлалтуудаа дагаж мөрдөх үүрэгтэй.

Илүү ихийг судлаарай

Альфа

Альфагийн түүхтэй танилцаарай

Альфагийн тухай

Альфа хийх

Альфа хийхэд бэлтгэж эхлэх

Альфа хийх

Альфа түүхүүд

Сайнмэдээгээр амьдрал нь өөрчлөгдсөн хүмүүсийн түүхүүд.

Альфа түүхүүд

Skip to content