Альфагийн тухай

Бид чуулгануудтайгаа, чуулганы төлөө, чуулганаар дамжуулан үйлчилдэг.

Альфа анх 1977 онд Лондон хотын Холи Тринити Бромптон (HTB) нэртэй чуулганд эхэлж, 1990 онд Ники Гамбел энэхүү үйлчлэлийг авснаар чуулганд явдаггүй хүмүүст зориулсан курс болгон дахин шинэчилсэн юм. HTB чуулганы Альфа-д оролцох хүмүүсийн тоо маш хурдан хэдэн зуу болж өссөнөөр сайнмэдээг түгээх үр дүнтэй арга хэрэгслийг эрэлхийлж байсан урсгал чиглэл даяарх бусад чуулгануудын анхаарлыг татжээ.

Тийнхүү 1993 онд анхны Альфа Конференц HTB чуулганд болж 1000 гаруй чуулганы удирдагчид оролцож Альфагийн тухай болон түүнийг чуулгандаа хэрхэн ашиглах талаар суралцсан. Сонирхол нэмэгдэхийн хэрээр олон улсын хэмжээнд Альфа конференцууд зохион байгуулагдаж, мөн илүү олон хүмүүст хүргэх үүднээс анхны Альфа Кино Цувралын зураг авалтыг 1994 онд хийсэн.

Өнөөдөр дэлхий даяар сая сая хүмүүс Альфа-д оролцсон бөгөөд 100 гаруй өөр хэл рүү орчуулагдсан. Альфа курсийн агуулгыг өнөөгийн хүмүүст зориулан Альфа Кино Цуврал-аар дахин багцалсан бөгөөд залуу үеийнхэнд сайнмэдээг хүргэх зорилгоор мөн Альфа Өсвөр Кино Цуврал-ыг бүтээжээ. Цаг үе өөрчлөгдсөн ч Альфа курс нь Есүс Христийн сайнмэдээгээр алдагдсан хүмүүст хүрэх үр дүнтэй багаж хэрэгсэл болгон чуулганд ашиглагдсаар байна.

2020 онд Альфа курсууд цахим хэлбэрт шилжилт хийсэн. Чуулганууд одоо Альфаг олон төрлийн видео уулзалтын платформоор дамжуулан цахимаар хийх боломжтой болсон. Цахим Альфа-гийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэлтэй эндээс танилцаарай.

Бид нэгдмэл байдалд тэмүүлдэг

Альфа курс нь бүх диноминацууд санал нийлдэг үндсэн суурь зүйлсэд онцгой ач холбогдол өгч бүтээгдсэн. Биднийг нэгтгэдэг зүйл нь биднийг хуваадаг зүйлээс хязгааргүй агуу гэдэгт бид итгэдэг. Альфа Курс нь нутгийн чуулганаар дамжуулан сайнмэдээ түгээх үр дүнтэй хэлбэр юм. Христитгэлийн зөвхөн суурь үндэсийг авч үзэж, анхаарал хандуулдгаараа Альфаг бараг бүхий л төрлийн орчин нөхцөлд хийх үүд хаалга нээлттэй байдаг бөгөөд ингэснээр хүн бүрт өөрийн найз нөхдийнхөө амьдралыг сайнмэдээгээр хэрхэн өөрчлөгдөхийг харах боломж бүрддэг.

Чуулган хамгийн сайныг хүртэх нь зүйтэй гэдэгт бид итгэдэг

Бидний зорилго бол хүмүүс найз нөхөдтэйгөө Есүсийн тухай яриа өрнүүлэхэд таатай орон зайг бий болгоход туслах материал, багаж хэрэгслээр чуулганыг үргэлжлүүлэн дэмжсээр байх юм. Альфа Кино Цуврал болон Альфа Өсвөр Кино Цуврал нь зочдоо хэдэн долоо хоногийн турш итгэл үнэмшлийн талаар аян замд дагуулах зорилгоор загварчлагдсан. Уулзалт бүр сайнмэдээний суурь элементийг ойлгоход хялбар байдлаар агуулсан бөгөөд хүмүүст амьдрал, итгэл, Бурханы талаарх өөрсдийн асуултуудаа хамтдаа эрэн хайж, нээн илрүүлэх орон зайг өгдөг.

We give it all away

Skip to content